ENICA нэрийн тайлбар:

E

elixir of
ид шидийн бэлдмэл эликсир

N

natural
Байгаль

I

intelligence
Оюун ухаан

C

cure
Эмчилгээ

A

appearance
Гадаад төрх

“ЭНИКА” ОРГАНИК ХҮНСНИЙ  АМИН ДЭМ, БИОЛОГИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН

Дэлхий хүн амын өсөлт өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, байгалийн эко чанар алдагдан хүнсний органик шинж чанар өөрчлөгдсөөр байна. Дэлхийн эмч, судлаачид үзэхдээ хүн гэдэг боди гал 150 жил амьдрах боломжтой гэж үздэг. Харамсалтай нь дэлхийн хүн амын дундаж наслалт ердөө үүний 50%-д нь хүрч байгаа болно. Хүмүүс өдөр тутмын хоол хүнснээсээ өөрийн авах ёстой шим тэжээлээ бүрэн авч чадахгүй байгаагаас болж ирээдүйд аливаа өвчин эмгэг тусах, богино наслах зэрэг гол шалтгаан нь бий болсоор байгаа. Ийм ч учраас дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд хүн амынхаа амин дэмийн дутагдалыг нөхөх зорилгоор сүүлийн жилүүдэд Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болсон бөгөөд энэ нь байгалийн буюу ургамал, жимс, үр тариа, мөн малын гаралтын органик түүхий эдийг биоинженерийн түвшинд амин дэмийн чанарыг нь алдагдуулахгүйгээр гарган авсан хүний биеийн амин дэм бодисын солилцоог тэнцвэржүүлэх цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хүн өөрийн биеийг “Цэвэрлэх”, витамин эрдэс бодис, амин дэмийг “Нөхөх”, бие организмаа “Сэргээх” цаашлаад аливаа хорт хавдар, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр тутам хэрэглэх шаардлагатай юм. Манай орон нүүдэлчин амьдралын уламжлалаасаа суурин амьдралын хэв маягт нэгэнт шилжсэн. Гэвч өнөөг хүртэл суурин амьдралын хоол хүнсний зөв хэрэглээнд шилжиж чадаагүй байгаа нь хүн ам бүхэлдээ амин дэмийн дутагдалд орох, буруу хооллолтоос үүдсэн хүнс тэжээлийн томоохон асуудалтай улс болон хувираад байна. Ийм учраас та болон таны гэр бүлийн гишүүд өөрт дутагдаж байгаа витамин, амин дэм, эрдэс бодисоо нөхөхийн тулд Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тогтмол бөгөөд зөв зохистой хэрэглэж сурах нь хамгаас чухал юм.

ЭНИКА БРЭНД МОНГОЛД

Манай Эника органик импекс компани нь Монголд анх удаа дэлхийн хамгийн өндөр технологийн Со2 түвшиний Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгч танд санал болгож байна.

Аливаа биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг шахуургын аргаар аль эсвэл кольтперсийн аргаар гарган авдаг. Энэ нь хүнсний цэвэр бүтээгдэхүүн мөн хэдий ч тухайн бүтээгдэхүүнийг хүнд металаас нь салгаж чаддаггүй сул талтай байдаг. Тэгвэл бидний үйлдвэрлэж буй Со2 технологи нь нүүрс хүчилийн аргаар тухайн үр тариа, жимс зэрэг түүхий эдийг эсийн түвшинд боловсруулан үрнээс нь шимт эрдэс бодисыг нь боловсруулан авдаг тул аливаа үр тариа жимсэнд агуулагдах хорт бодис, хүнд металууд нь тусгаарлаж чаддаг томоохон давуу талтай билээ. Эника брэнд нь Монгол орны гайхамшигт үр жимс болох Чацарганы үрийн тосоор баяжуулсан Со2 цэвэр технологийн дараах 11 нэр төрлийн Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг та бүхэндээ танилцуулж байна.

Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж юу вэ?
Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэдэг нь хүний биед нэн шаардлагатай байгаа витамин, төрөл бүрийн эрдэс бодисыг нөхөх зорилгоор байгалийн цэвэр ургамал, жимс, малын гаралтай органик бүтээгдэхүүн зэрэг түүхий эдийг амин дэмээр баяжуулан амьд чанарыг нь алдагдуулахгүйгээр биоинженерийн өндөр түвшинд цэвэршүүлэн авч хүнд дутагдаж байгаа амин хүчлүүдийг нөхөх, хүнс тэжээлийн нэмэлт болгон хэрэглэх уг бүтээгдэхүүнийг Боиологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж хэлнэ.

  1. Pumpkin
  2. Wheat Germ
  3. Pomegranate
  4. Seabuckthorn
  5. Coriander
  6. Turmeric
  7. Black Seed
  8. Rosehip
  9. Rice Bran
  10. Flax Seed
  11. Seabuckthorn

Суурь түүхий эд:

Хүн амын өргөн хэрэглээний хоол хүнсний найрлагад байдаг байгалийн гаралтай бодис (нутриент)

Нэмэлт:

Эрдэс бодис, бичил элемент, бичил биет (эубиотики-микрофлорыг зохицуулах бактерийн бэлдмэл)

Технологи:

Аюулгүй, цэвэр, хялбар

Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний давуу тал

Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд тэжээллэг бодисын харьцааг тогтворжуулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон эрүүлжих процессийг хурдасгахад нөлөөлдөг цэвэр байгалийн гаралтай бодисууд ордог.

Хүн бүхэн эрүүл саруул, өвчин эмгэггүй, урт наслах, амьдрахыг хүсдэг.

Оросын алдарт эрдэмтэн биологич, дархлаа судлаач И.И Мечников хэлэхдээ: “Хүний 150 наснаас өмнөх үхэл нь гадны нөлөөтэй зуурдийн үхэл юм” гэж бичжээ.

Хүн эрүүл байна гэдэг нь бие махбодь хүрээлэн буй орчиндоо дасан зохицож чаддаг, дархлаа сайтай өөрөө нөхөн төлжиж сэргэх чадвартай байхыг хэлдэг. Шинжлэх ухаан техник эрчтэй хөгжихийн хэрээр байгаль орчин бохирдож амьдралын хэв маяг, хоол тэжээлийн бүтэц өөрчлөгдөн, хөрс шимт бодисоор дутагдаж байна. Мөн бид амттай, гоё, тансаг гэх ойлголтыг голчлон анхаарч, буруу хооллох болсноос хүнсний зохистой бүтэц түүний зөв харьцаа алдагдаж өнгө будаг, өөх тос, нүүрс усны илүүдэл болж зайлшгүй шаардлагатай биологийн идэвхит бодисын буюу эрдэс тэжээл, амин дэм, амин хүчлийн дутагдалд орж байна. Үүнээс гарч болох хурдан үр дүнтэй арга нь Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр хүнсээ баяжуулж эрүүлжих явдал юм гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд дүгнэлт хийсэн байна.

Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь тодорхой нэг өвчний шинж тэмдгийг дарах намдаах, зөвхөн нэг эрхтэнд үйлчлэх үр дагаврыг арилгах бус хүний биед өвчин үүссэн шалтгааны эсрэг бие мах бодийг бүхэлд нь эрүүлжүүлэхэд чиглэн өөрийнх нь бүх нөөцийг дайчилж тэнцвэрт харьцааг тогтоон улмаар өвчин эсэргүүцэх дархлааг сайжруулан энергийн түвшинд үйлчилдэг онцлогтой.

Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компаниудын хэрэглэдэг түүхий эд нь байгалийн гаралтай, эмчилгээний өндөр идэвхитэй цэвэр бүтээгдэхүүн байдаг ба онцлог давуу тал нь эмийн болон химийн бодис шиг хүний биед үзүүлэх гаж нөлөөгүй байхгүй. Тэр дундаа “Эника” биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь Со2 буюу дэлхийн хамгийн өндөр технологиор бүтээгдэж олон улсын органикийн чанар стандартуудыг хангасан гэдгээрээ онцлог юм. Мөн чанаргүй хуурамч Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд ч манай зах зээл дээр байгааг гэдгийг анхаараарай.

Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бүр нь “Цэвэрлэх”, “Нөхөх”, “Сэргээх” гэсэн үндсэн 3 шинжийг өөртөө агуулсан байдаг.

Нэгэнд нь аль нэг шинж нь давуу байхад нөгөөд нь өөр шинж нь давуу байх зэргээрээ ялгарах ба Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ Цэвэрлэх – Нөхөх – Сэргээх гэсэн дэс дарааллыг баримтлах нь зүйтэй байдаг.

  1. Бие мах бодийг “Цэвэрлэх” Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хордлого тайлах, хорт бодис, хүнд металын давс, цацраг хими туяа, эмийн болон химийн бодис, дутуу задарсан хоол тэжээлийн үлдэгдэл, илүүдэл өөх тосыг өөртөө шингээж гадагшлуулан хоргүйжүүлэх үүрэгтэй.
  2. “Нөхөх” Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь хүний биеийн арьс, үс, хумс, цус, дотоод шүүрэл, мах булчингийн бүтэц, үйл ажиллагаанд ордог зайлшгүй хэрэгцээт эрдэс бодис /Са, Mg, Zn, Fe гэх мэт/, амин дэм, хүний биед үүсдэггүй заавал гаднаас нөхөх шаардлагатай амин хүчлүүд, уураг, ханаагүй өөхний хүчил зэрэг дутагдсан хэрэгцээг хангаж эсийн түвшинд эрүүлжүүлэх үүрэгтэй.
  3. “Сэргээх” Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь өвчилсөн эрхтэн системийн алдагдсан үйл ажиллагааг тогтворжуулах, тэнцвэржүүлэх, хэвийн бодисын солилцоог хангах үүрэгтэй.

Бидний бүх эрхтэн төгс төгөлдөр заяагдсан ч нөөцгүй тул хайрлан гамнаж, урьдчилан сэргийлж явах нь ухаалаг шийдвэр тул өдөр тутмын хоол хүнсээ өнгө будаг, гоё тансаг амтаар хууралгүй өндөр идэвхит шимт хүнс тэжээлээр баяжуулахыг уриалж байна.